Товч танилцуулга

“Санхүүгийн шийдэл” ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан, бизнесийн санхүүгийн стратеги боловсруулах, бүртгэлийн системийг сайжруулах, санхүүгийн тайлан боловсруулах, шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын зөвлөх үйлчилгээний компани юм.

Бид үйлчилгээний чанарыг эрхэмлэн, харилцагчийнхаа бизнес болон санхүүгийн асуудлыг бодитоор ойлгоход анхаардаг. Үүний тулд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнд нь үндэслэн тухайн байгууллагын онцлог, хэрэгцээнд тохирсон шийдэл боловсруулж, хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Үйлчилгээ бүрийг компанийн дотоод процесс, чанарын шаардлагын дагуу хэрэгжүүлж, харилцагчиддаа үзүүлэх үйлчилгээний үнэ цэнэ, чанарыг тасралтгүй сайжруулж байна.

Эрхэм зорилго

Байгууллагад санхүүгээ удирдаж, хянахад нь туслах

Алсын хараа

Санхүүгийн удирдлага, дотоод хяналтыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, өсөлт болон эрсдэлээ удирдаж, хөрөнгийн зах зээлд гарахад бэлтгэж чаддаг санхүүгийн удирдлагын байгууллага байх.

Бидний үнэт зүйлс

Энгийн — Ойлгомжтой
Оновчтой — Үр ашигтай
Инновацлаг — Технологид суурилсан

Таны бизнесийн санхүүг мэргэжлийн баг дэмжинэ

Манай баг санхүү, нягтлан бодох бүртгэл, аудит, татвар, бизнесийн шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай мэргэжилтнүүдээс бүрддэг. Бид зөвхөн санхүүгийн тайлан боловсруулах бус, тоон мэдээллийг бизнесийн шийдвэр гаргалтад ашиглахад чиглэн ажилладаг.

Хамтын ажиллагаа

2024 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн болсон.

2024 онд Eвропын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)-ны Зөвлөх үйлчилгээний компаниар бүртгэгдсэн.