Санхүүгийн эрүүл мэндээ оношилъё

Заавар: Асуулт бүрт өөрийн бизнесийн өнөөгийн бодит нөхцөлд тулгуурлан хариулаарай.
Тийм = 2 оноо | Заримдаа = 1 оноо | Үгүй = 0 оноо

Оношлох асуулт

1. Бизнесийнхээ энэ жилийн санхүүгийн зорилгоо тоогоор гаргасан уу?

2. Ирэх 3-6 сарын цалин, түрээс зэрэг бүх зардлаа төлөх мөнгөтэй байна уу?

3. Төсөв гаргаж дараа нь харьцуулж дүгнэдэг үү?

4. Бизнес болон хувийн мөнгө тусдаа тооцож, хувьдаа хэрхэн мөнгө (цалин/ногдол ашиг) авах тодорхой зарчимтай юу?

5. Танай бизнес яг одоо хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж байгааг бодитоор мэддэг үү?

6. Бүтээгдэхүүн, үйлчилгээ тус бүрийн өртөг болон ашгийг тооцдог уу?

7. Хамгийн багадаа ямар хэмжээний орлого олбол бизнес алдагдалгүй ажиллах нь тодорхой юу?

8. Авлагаа хянаж, хугацаа хэтэрбэл барагдуулах тогтсон бодлого, процесс хэрэгжүүлдэг үү?

9. Худалдан авалт, төлбөр, мөнгө зарцуулалт нь батлах эрх, лимит, хяналтын тодорхой дүрэмтэй юу?

10. Бараа материалын үлдэгдэл, дутагдал болон эргэлттэй холбогдуулан нөөцөө тогтмол хянадаг уу?

11. Сар бүр тайлан, шинжилгээ, KPI, гол харьцаа үзүүлэлтүүдээ харж шийдвэр гаргадаг уу?

12. Бизнестээ өдөр бүр оролцохгүй байсан ч санхүүгийн бүртгэл, төлбөр, тайлагнал, хяналтын процесс хэвийн үргэлжлэх системтэй юу?

Оноогоо тайлж унших нь

Нийт боломжит оноо 24.

20–24 оноо — 🟢 Санхүүгийн хувьд эрүүл, системтэй бизнес

Таны бизнес санхүүгээ зөвхөн бүртгээд зогсохгүй, төлөвлөж, хянаж, мэдээлэлд үндэслэн удирдах суурь системтэй байна. Одоо гол анхаарах зүйл нь ашигт ажиллагаа, капиталын өгөөж, өсөлтийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдээ илүү оновчлох.

14–19 оноо — 🟡 Суурь байгаа ч санхүүгийн удирдлагаа сайжруулах шаардлагатай

Зарим үндсэн систем ажиллаж байгаа боловч сул хэсгүүд нь мөнгөн урсгал, ашигт ажиллагаа болон өсөлтөд эрсдэл үүсгэж болзошгүй. 0–1 оноо авсан асуултуудаа эхний ээлжид сайжруулах хэрэгтэй.

7–13 оноо — 🟠 Санхүүгийн эрсдэл нэмэгдсэн бизнес

Бизнес ажиллаж, борлуулалт хийж байгаа ч санхүүгийн удирдлага хангалттай системжээгүй байна. Борлуулалт өссөн ч мөнгө хүрэлцэхгүй байх, ашиг хаашаа орсныг мэдэхгүй байх, зардал хяналтаас гарах эрсдэл өндөр. Мөнгөн урсгал, төсөв, ашигт ажиллагаа, дотоод хяналтаас эхэлж системжүүлэх нь зөв.

0–6 оноо — 🔴 Санхүүгийн удирдлагын систем яаралтай шаардлагатай

Бизнесийн санхүү эзний мэдрэмж, банкны үлдэгдэл болон өдөр тутмын шийдвэрээс хэт хамааралтай байх магадлалтай. Эхний зорилго нь санхүүгийн бодит нөхцөлөө тодорхойлох → мөнгөн урсгалаа төлөвлөх → төсөв гаргах → зардал, авлагаа хянах → удирдлагын тайлантай болох дарааллаар суурь систем бий болгох.